НАРАН СҮЛД
КОНСТРАКШН
танилцуулга
Манай компани нь 2016 онд байгуулагдаж барилгын зураг төсөл, интерьер заслын зураг, барилга усгралт, дотор заслын чиглэлээр энэхүү салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2022 оноос эхлэн дотоод интерьер засал болон тавилга үйлдвэрлэлийн чиглэлд өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд шаардлагтай стандарт норм, дүрэм журмыг баримтлан, барилга угсралтын шинэ технологийг нэвтрүүлэн эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Биднийг
сонгох
ШАЛТГААН
1. Туршлагатай, найдвартай хамт олон
Манай компани нь барилга угсралтын салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, мэргэшсэн инженер техникийн ажилтнуудтай.
Амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага дээр үндэслэн аливаа барилгын ажлыг чанар, хугацаа, стандартын дагуу хийж гүйцэтгэдэг.
2. Барилгын тусгай зөвшөөрөлтэй
Бид барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, дотор заслын ажлын тусгай зөвшөөрөлтэй, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг.
Төсөл бүр дээр мэргэжлийн хяналтын шалгалт, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт бүрэн хангагдсан.
3. Чанартай, баталгаатай гүйцэтгэл
Бидний гол үнэт зүйл бол чанар ба хариуцлага.
Ажлын явцад хэрэглэгдэх бүх материал, тоноглолыг чанарын шаардлага хангасан, баталгаатай эх үүсвэрээс авдаг.
Гүйцэтгэл бүр дээр тогтмол хяналт, тайлагналтай ажилладаг.
4. Шинэлэг шийдэл, мэргэжлийн зураг төсөл
Захиалагчийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн инноваци шингээсэн шийдэл, интерьер дизайн, зураг төслийг боловсруулдаг.
Хаус, орон сууц, оффисын барилга, үйлчилгээний объектын нарийвчилсан 3D зураг төсөл, төлөвлөлт санал болгодог.
5. Цаг хугацаанд нь хүлээлгэн өгдөг сахилга баттай гүйцэтгэгч
Төслийн ажлыг төлөвлөгөөт хугацаанд багтаан дуусгах, чанарын хяналттай хослуулах зарчим баримталдаг.
Захиалагчтай ил тод, тогтмол харилцаа үүсгэн, хамтран ажилладаг.
6. Харилцагчийн сэтгэл ханамж, итгэлцлийг чухалчилдаг
Манай компани өмнөх харилцагчидтайгаа урт хугацааны хамтын ажиллагаа үргэлжлүүлэн хөгжүүлж ирсэн.
Бидний хамгийн сайн сурталчилгаа бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүд, сэтгэл хангалуун харилцагчид юм.
Таны орон зай – Бидний ур чадвар!
“Чанартай бүтээн байгуулалт – Итгэлтэй хамтын ажиллагаа”